Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын босгох хилийн хамгаалалт ханын мөнгийг Мексик улс төлөхгүй

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето иргэдийнхээ өмнөөс тус улс АНУ тай залгаа хил дээр барих хамгаалалтын ханын мөнгийг төлөхгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Тэрээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээ болох Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын босгох хилийн хамгаалалт ханын мөнгийг Мексик улс төлөхгүй
АНУ-ын босгох хилийн хамгаалалт ханын мөнгийг Мексик улс төлөхгүй. Зураг: МҮОНРТ

Мексикийн Ерөнхийлөгч ЭнрикеПеньяНьето иргэдийнхээ өмнөөс тус улс АНУ-тай залгаа хил дээр барих хамгаалалтын ханын мөнгийг төлөхгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Тэрээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээ болох Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдлээ тэрээр Англи Испани хэлээр бичсэн байлаа. Үүнийг нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Мексик хууль бус дүрвэгсдээс хамгаалах энэ ханыг босгох зардлыг төлөх л болно гэж мэдэгдсэний хариуд тооцогдож байна. Ерөнхийлөгч Трамп Мексиктэй залгаа хилийн дагуудаа хамгаалалтын хана босгоход 25 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн хүсэлтийг Конгресст өргөн барьсан.

Гэхдээ хууль тогтоогчид энэ зардалд нь 1,6 тэрбум ам.доллар л хувиарлах шийдвэр гаргасан юм.

Хуваалцах