Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д долоон гишүүнээр бүл нэмнэ

Бөхчүүдээс “Лондон-2012” олимпын аварга Жейк Уорнер, “Лос-Анжелес-1984” олимпын мөнгөн медальт Эндрью Рейн, “Бээжин-2008” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Кларисса Чун, олимп, ДАШТ-ий медальт Сара Макмэнн нар багтсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д долоон гишүүнээр бүл нэмнэ
АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д долоон гишүүнээр бүл нэмнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд долоон гишүүнээр бүл нэмэхээр болжээ.

Бөхчүүдээс “Лондон-2012” олимпын аварга Жейк Уорнер, “Лос-Анжелес-1984” олимпын мөнгөн медальт Эндрью Рейн, “Бээжин-2008” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Кларисса Чун, олимп, ДАШТ-ий медальт Сара Макмэнн нар багтсан.

45 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2022 оны зургадугаар сарын 3-4-нд Оклахома мужийн Стиллуотер хотод болох бөгөөд 1976 оноос хойш 204 хүнийг эгнээндээ нэгтгээд байна.

Хуваалцах