Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын бөхийн домог Дэн Гейбл "Эрх чөлөөний медаль"-аар шагнагдлаа

Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ. Гейбл XX зууны АНУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаар тодорсноос гадна тус улсын шилдэг 100 тамирчны жагсаалтад багтсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын бөхийн домог Дэн Гейбл "Эрх чөлөөний медаль"-аар шагнагдлаа
АНУ-ын бөхийн домог Дэн Гейбл "Эрх чөлөөний медаль"-аар шагнагдлаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны "Алдрын танхим"-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг "Эрх чөлөөний медаль"-аар шагнуулав.

Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, үр хүүхэд, ач зээ нарын хамт "Цагаан ордон"-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас гардан авчээ.

Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ. Гейбл XX зууны АНУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаар тодорсноос гадна тус улсын шилдэг 100 тамирчны жагсаалтад багтсан.

Дасгалжуулагийн хувиар түүний шавь нараас олимпийн дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтан төрсөн юм.

Хуваалцах