Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хятадын хиймэл арлуудын ойролцоо нислэг үйлджээ

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Хятадын тэнгист Хятадын байгуулсан хиймэл арлуудын ойролцоо нисэж өнгөрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хятадын хиймэл арлуудын ойролцоо нислэг үйлджээ
АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хятадын хиймэл арлуудын ойролцоо нислэг үйлджээ. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын стратегийн хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Хятадын тэнгист Хятадын байгуулсан хиймэл арлуудын ойролцоо нисэж өнгөрчээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр ням гарагаас даваа гарагт шилжих шөнө эдгээр нислэгийг үйлдсэн байна.

Олон улсын хуулийн дагуу улс орнууд эргээсээ далайн хэмжээсээр 12 миль буюу 22 км газрыг өөрийн нутаг дэвсгэрт тооцох эрхтэй гэж заасан байдаг байна. Энэ хүрээнд БНХАУ өөрийн байгуулсан хиймэл арлуудаас эхлэн усан хилээ тооцно гэснээс Америк, Хятадын хооронд маргаан дэгдээд байгаа юм. Харин Америкийн бөмбөгдөгч онгоцууд энэ удаагийн нислэгээрээ Хятадын хиймэл арлуудтай ойр өнгөрсөн ч, хилд нь нэвтрээгүй юм байна.

Улмаар Хятадын нислэгийн хяналтын төвөөс хоёр ч удаа анхааруулга өгснийг үл харгалзан бөмбөгдөгч онгоцууд тус бүс нутагт нислэгээ үргэлжлүүлсэн байна. Пентагоны зүгээс уг үйлдлийг олон улсын дэглэмтэй тус бүс нутаг дахь агаарын орон зайд Америкийн онгоц энэ мэт нислэг үйлдсээр ирсэнтэй холбон тайлбарлажээ.

Хуваалцах