Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Иерусалим хотод айлчлах төлөвлөгөөгөө хойшлууллаа

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс энэ долоо хоногт Иерусалим хотод айлчлах төлөвлөгөөтэй байсан ч айлчлалаа ирэх 2018 оны нэгдүгээр сарын дунд хүртэл хойшлууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын дэд ерөнхийлөгч Иерусалим хотод айлчлах төлөвлөгөөгөө хойшлууллаа
АНУ-ын дэд ерөнхийлөгч Иерусалим хотод айлчлах төлөвлөгөөгөө хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын дэд ерөнхийлөгч МайкПенс энэ долоо хоногт Иерусалим хотод айлчлах төлөвлөгөөтэй байсан ч айлчлалаа ирэх 2018 оны нэгдүгээр сарын дунд хүртэл хойшлууллаа. Уг нь, тэрээр энэ долоо хоногт Египет, Израиль улсуудад ажлын айлчлал хийх төлөвлөгөөтэй байсан. Гэвч АНУ-ын Сенат татварын шинэчлэлийн хуулийг батлах эсэх асуудлаар санал хураах болсон нь айлчлалаа хойшлуулах шалтгаан болжээ. Сенатын 2 танхимд Бүгд Найрамдахчууд дийлэнх хувийг эзэлдэг. Өнгөрсөн долоо хоногт ч, сенатын 2 танхимд суудалтай тус намынхан энэ хуулийг төслийг дэмжихээ илэрхийлсэн. Түүний айлчлал энэ санал хураалт болох өдөртэй давхцаж байгаатай холбогдуулан айлчлалын төлөвлөгөөгөө хойшлуулсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

АНУ-ын сенат, татварын шинэчлэлийн хуулийн төслийг өнөө шөнө хэлэлцэж, санал хураана. Хэрвээ, энэ хуулийн төсөл батлагдвал, Америкийн 30 гаруй жилийн турш баталж буй хамгийн том хэмжээтэй татвар хөнгөлөх тухай хууль болох юм. Одоогийн татварын тухай хуулиар, аж ахуй нэгжийн орлогын татвар 35 хувь, 35-аас 20 хувь болгож бууруулах, хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар буюу 12, 25, 35 хувь болгож бууруулах тухай тусгасан юм. Татварын шинэчлэлийг эхлүүлснээр ирэх арван жилд АНУ-ын төсвийн алдагдал 1.4 их наяд америк долларт хүрнэ гэж тооцоолжээ. Нөгөө талаар, АНУ татварын орчноо шинэчилснээр, эдийн засгийн өсөлт нь, 2020 он хүртэл 0,3 хувиар өснө гэж олон улсын шинжээчид мөн урьдчилсан тооцоо гаргасан байна.

Дэд ерөнхийлөгч МайкПенсийн Израильд айлчлах гол зорилго нь, энэ сарын эхээр АНУ-ын төрийн тэргүүн Иерусалим хотыг Израилийн нийслэл мөн хэмээн зөвшөөрсөнтэй холбоотой. Түүнчлэн, АНУ, Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх ийм гол 2 чухал асуудлыг Израиль, Египетийн талтай хэлэлцэж шийдвэрлэх байсан юм.

Хуваалцах