Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын дээд шүүхийн шүүгчээр Нил Горсач сонгогдлоо

Дональд Трамп АНУ-ын дээд шүүхийн шүүгчээр Колорадо муж улсын давж заалдах шатны шүүгч Нил Горсачийг сонголоо. Гэхдээ Сенатын танхим түүнийг баталсны дараагаар энэ албан тушаалд албан ёсоор томилогдох юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын дээд шүүхийн шүүгчээр Нил Горсач сонгогдлоо
АНУ-ын дээд шүүхийн шүүгчээр Нил Горсач сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Дональд Трамп АНУ-ын дээд шүүхийн шүүгчээр Колорадо муж улсын давж заалдах шатны шүүгч Нил Горсачийг сонголоо. Гэхдээ Сенатын танхим түүнийг баталсны дараагаар энэ албан тушаалд албан ёсоор томилогдох юм.

Өдгөө 49 настай Нил Горсач нь нэгдсэн улсын дээд шүүхийн шүүгч хэмээх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албан тушаалд өрсөлдсөн 21 хүний дундаас хамгийн залуу нь байсан ч өөрийн ур чадвар, ажлын туршлагаараа энэ албан тушаалд сонгогдсон ажээ. Дональд Трамп Цагаан Ордонд хэвлэлийнхний өмнө өөрийн сонголтыг зарлахдаа “ Нил Горсач бол үндсэн хуулийн тайлбарыг гаргууд сайн хийж чадах чадварлаг хүн мөн” гэж тодорхойлсон байна.

АНУ-ын муж бүр өөрийн хуультай, дагаж мөрдөх дүрэм журамтай. Иймд ялгаатай хууль, журмаас болж санал зөрөлдөх асуудал холбооны шүүх дээр гардаг бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандаад шийдэгдээгүй маргаантай хэргүүд дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгддэг. Иймд Дээд шүүхийн 9 шүүгч, тэр дундаа гол шүүгч бол маш чухал бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээх учир үндсэн хуулийн тайлбарыг маш сайн хийдэг байх ёстой гэдэг гол шаардлага тавигддаг байна.

Түүний өмнө шийдүүлэхээр хүлээж байгаа маш олон хэргүүд байгаагийн дотор сонгогчийн эрх, үр хөндөлт, Техас мужийн цаазаар авах ялын тухай хууль, хүйсийн тэгш эрх, ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх гэх мэт олон маргаантай асуудал байгаа юм.

Хуваалцах