Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Детройт хот өрөнд оржээ

АНУ-ын автомашины аж үйлдвэрийн төв Детройт хот ихээхэн хэмжээний өрөнд орсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэ явдал нь АНУ-ын түүхэнд өрөнд орсон хамгийн том хот болж байгаа юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Детройт хот өрөнд оржээ
АНУ-ын Детройт хот өрөнд оржээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын автомашины аж үйлдвэрийн төв Детройт хот ихээхэн хэмжээний өрөнд орсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэ явдал нь АНУ-ын түүхэнд өрөнд орсон хамгийн том хот болж байна.

Тус хот барагцаагаар 18 тэрбум ам.долларын өрний асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон бөгөөд өрийн тэн хагас нь тэтгэврийн фонд, ЭМ-ийн байгууллагуудын үйлчилгээний төлбөр төлж байгаа даатгалын компаниуд түүнчлэн хотын албан хаагчдад ногдож байгаа гэнэ.

Гэвч дампуурлын тухай хуульд заасны дагуу уг хот өрөө төлөхгүй байж болох гэнэ.Тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр хот нийгмийн тэтгэмж, тэтгэврийг багасгаж ч болох аж. Түүнчлэн тус хотын захирагч Кевин Орр шүүхийн шийдвэр хамтын хүчээр өрийг барагдуулах төлөвлөгөөг боловсруулах боломжтой гэж үзэж байна.

Түлхүүр үг:ӨР
Хуваалцах