Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын дотоод хэргийн сайд огцорно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газартаа дахин халаа сэлгээ хийх гэж байна. Энэ удаад тус улсын дотоод хэргийн сайд Райан Зинке-ийг огцруулахаар болсон байна. Энэ тухай өчигдөр ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын дотоод хэргийн сайд огцорно
АНУ-ын дотоод хэргийн сайд огцорно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп засгийн газартаа дахин халаа сэлгээ хийх гэж байна. Энэ удаад тус улсын дотоод хэргийн сайд РайанЗинке-ийг огцруулахаар болсон байна. Энэ тухай өчигдөр ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдэж байгаагаар, дотоод хэргийн сайд РайанЗинке, энэ оны сүүлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө харин энэ долоо хоногт Америкийн дараагийн шинэ дотоод хэргийн сайдыг томилох тухай мэдэгдсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч Трамп дотоод хэргийн сайдыг яагаад албан тушаалаас нь огцруулж байгаагаа тайлбарласангүй.

Энэ тухай, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар дотоод хэргийн сайд Зинке сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй байгаа юм байна. РайанЗинкегийн хувьд, дотоод хэргийн сайдын албан тушаалыг 2 орчим жил хашиж байна. Ерөнхийлөгч Трамп засгаа бүрдүүлж байхдаа түүнийг энэ албанд томилж байсан юм.

Хуваалцах