Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж үг хэллээ

АНУ-д 2 долоо хоног хүрэхгүй хугацааны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрний ирэх 4 жил удирдах удирдагчийг сонгох энэ сонгуулийн эргэн тойронд өрнөж байгаа онцлох үйл явдлаас юун түрүүнд хүргий. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама А

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж үг хэллээ
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж үг хэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д 2 долоо хоног хүрэхгүй хугацааны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. АНУ-ын ерөнхийлөгч асан БаракОбама Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Жозеф Байденыг дэмжиж анх удаагаа олон нийтийн өмнө үг хэллээ. Тэрээр өнөөгийн ерөнхийлөгч ДональдТрампыг эрс хатуу шүүмжилж, Байденыг ерөнхийлөгчөөрөө сонгохыг уриалсан байна.

Пеннсилвани мужид болсон Жозеф Байдены сонгуулийн кампанит ажлын үеэр экс ерөнхийлөгч БаракОбама үг хэлэхдээ цагаан ордны өнөөгийн тэргүүн ДональдТрампын засаг захиргааны эдийн засаг, нийгмийн бодлогоор зогсохгүй түүний хувийн зан араншинг ч ил тодоор шүүмжилэн буруутгасан байна.

Америкийн экс ерөнхийлөгч Пеннсилвани мужид ийнхүү үг хэлсэн нь ч ихээхэн учиртай. Энэ жилийн сонгуулийн үр дүнд хамгийн их нөлөөг үзүүлэх мужуудын нэг нь Пеннсилвани юм. Үүнээс ч үүдэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид дээрх мужийн сонгогчдын дэмжлэгийг авахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. ДональдТрампын Пеннсилвани муж дахь цуглаан мягмар гарагт болсон юм. Харин цагаан ордны тэргүүн лхагва гарагт Хойд Каролинад мөн дэмжигч, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр тэрээр олон найз нөхөд, түншүүдээ алдаж ганцаараа үлдээд байгааг хэлсэн юм. Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэж гэдгийг Трамп хэлснээс гадна ерөнхийлөгч асан БаракОбамаг хариу шүүмжлэхээ мартсангүй.

Ташрамд дуулгахад, АНУ-д улс орон даяар явагдаж байгаа урьдчилсан санал асуулгыг Жозеф Байден 50 хувийн дэмжлэгээр тэргүүлж байгаа бол ДональдТрамп 40 гаруй хувийг саналыг аваад байна. Нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн маргааш болно.

Хуваалцах