АНУ-ын Элчин сайдтай уулзлаа
Элчин сайд хатагтай Пайпер Э.Кэмбэлл, УИХ-ын даргад хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн салбарт баттай суурилсан хамтын ажиллагаанд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга болон Элчин сайд нар хоёр орны харилцаа, улс орны өнөөгийн байдлын талаар санал солилцсон байна. Элчин сайд Пайпер Э.Кэмбэлл, УИХ-ын даргад хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн салбарт баттай суурилсан хамтын ажиллагаанд хүрснийг онцлон тэмдэглэлээ.


















