АНУ-ын Элчин сайдын биед халдсан Солонгос иргэнд 12 жилийн ял оноолоо
БНСУ-ын шүүх Сөүл хотын оршин суугч Ким Ги Чонд АНУ-ын Элчин сайд руу халдсаных нь төлөө шоронд 12 жил хорих ял оноолоо.
Мэдээллийн алба

БНСУ-ын шүүх Сөүл хотын оршин суугч Ким Ги Чонд АНУ-ын Элчин сайд руу халдсаных нь төлөө шоронд 12 жил хорих ял оноолоо. Яллагч тал түүнд 15 жил хорих ял оноохыг шаардсан юм. Шүүхийн тогтоолд, Ким Ги Чон гэмээ огт хүлээгээгүй, шүүх хурлын явцад гагцхүү өөрийгөө зөвтгөхийг оролдсон гэж тэмдэглэсэн байна.
2015 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Ким Ги Чон Сөүл хотын төв хэсэгт АНУ-ын Элчин сайд Марк Липпет руу хутга барин дайрсан, дипломатчид 80-аад оёдол тавьсан байна. Энэ хэрэг Ким Ги Чоны дипломат ажилтан руу халдаж байгаа анхны тохиолдол биш юм байна. Тэрбээр өмнө нь 2010 онд Японы элчин сайд руу тоосго шидэж, хоёр жил тэнсэн ялаар шийтгүүлж байжээ.


















