Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

Тус баг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдад зориулан “АНУ-ын их дээд сургууль” сэдвээр нээлттэй яриа хийж, ЭСЯ-аас явуулдаг нэг жилийн солилцооны хөтөлбөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна. Тус баг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдад зориулан “АНУ-ын их дээд сургууль” сэдвээр нээлттэй яриа хийж, ЭСЯ-аас явуулдаг нэг жилийн солилцооны хөтөлбөр ФЛЕКС, бакалаврын оюутнуудад зориулсан нэг семестрийн солилцооны хөтөлбөр Глобал ЮГРАД болон мэргэжилтнүүдэд зориулсан магистрын зэргийн Фулбрайтын Оюутны хөтөлбөр, магистрын зэргийн бус мэргэжил дээшлүүлэх Хьюберт, Х. Хамфри зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулан их дээд сургуульд өргөдөл гаргах, сургууль сонгох, судалгаа хэрхэн хийх талаар ярьж, сонсогчдын сонирхсон асуултад хариулт өгч зөвлөгөө мэдээлэл өглөө.

Мөн ХХҮГазрын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” болон #CreativeHubХамтынОффисийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвөөр дамжуулан сургалт үйлчилгээнд хамрагдаж буй сурагчидтай уулзаж тэдэнд мэргэжил сонголтын талаар болон мэдлэг чадвараа хэрхэн дээшлүүлэх талаар харилцан ярилцаж өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ

Хуваалцах