АНУ-ын элчин сайдын яамныхан аймгуудад айлчилна
АНУ-ын хөрөнгө оруулагч компаниуд Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ.
Мэдээллийн алба

АНУ-ын ЭСЯ-ны зочид төлөөлөгчид Өмнөговь аймагт айлчиллаа. ЭСЯ-ны хувьд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт томилолтоор ажиллах бөгөөд хамгийн эхэнд Монгол орны эдийн засгийн гол түлхүүр болсон Өмнөговь аймагт айлчилж байгаагаа уулзалтын эхэнд хэлж байлаа. Тэд хоёр жилийн өмнө Өмнөговь аймагт ирж байсан бөгөөд энэ удаа ирэхэд нэлээдгүй өөрчлөгдсөнийг тэмдэглээд аймгийн өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл сонсох, мөн АНУ-ын компаниуд Өмнөговь аймагт уул уурхай байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тус яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш хэлсэн юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс Өмнөговь аймгийн өнөөгийн байдал болоод цаашид дэвшүүлэн ажиллаж байгаа гол зорилтуудын талаар мэдээлэл өгч, ялангуяа орон нутгийн төсөв, иргэдийн эрүүл мэндийн талаар хоёр тал илүүтэй ярилцаж байлаа. Мөн АНУ-ын хөрөнгө оруулагч компаниуд Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ.


















