Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын эргийн хамгаалалтынхан харуул хамгаалалтаа чангатгав

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны удирдлагууд Кубын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор АНУ-ыг зорих хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын эргийн хамгаалалтынхан харуул хамгаалалтаа чангатгав
АНУ-ын эргийн хамгаалалтынхан харуул хамгаалалтаа чангатгав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны удирдлагууд Кубын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор АНУ-ыг зорих хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Эргийн хамгаалалтын албаны командлагч, дэслэгч Рэйн Келли Ассошэйтэд пресс агентлагт өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгджээ.

Мөн тэрээр Флорида хоолой дахь эргийн хамгаалалтын албаныхны тоог нэмэгдүүлээд байгаа юм байна. Кубын хууль бус цагаачдын ихэнх нь энэ хоолойгоор дамжин жижиг завь, усан онгоцоор АНУ-ыг зорьдог юм. Эргийн хамгаалалтынхны мэдээлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубатай харилцаагаа сайжруулахаа мэдэгдсэний дараагаар АНУ-ыг зорих Куба цагаачдын тоо эрс нэмэгдсэн байна.

Гэхдээ Кубын хувьсгалын удирдагч таалал төгссөний дараагаар хууль бус цагаачдын урсгал нэмэгдээгүй байна. Ер нь сүүлийн жилүүдэд далайгаар АНУ руу дүрвэн цагаачлах хүний тоо нэмэгдсээр байгаа юм байна. Өнгөрсөн онд л гэхэд 7411 цагаачийг АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан байна.

Харин энэ тоо 2015 онд 4473, 2014 онд 3677 байсан байна. Харин АНУ, Кубын төрийн тэргүүн нар 2014 оны 12 дугаар сард хагас зуун жил гаруйн туршид тасалдсан харилцаагаа сэргээж, хэвийн болгохоор шийдвэрлэснээ зарласан билээ.

Хуваалцах