Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч ард иргэдээ тайван байхыг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт америкчуудад хандан, цаг үеийн байдлаар мэдэгдэл хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч ард иргэдээ тайван байхыг уриаллаа
АНУ-ын Ерөнхийлөгч ард иргэдээ тайван байхыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт америкчуудад хандан, цаг үеийн байдлаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр ард иргэддээ хандан "Эрт орой хэзээ нэгэн цагт бид коронавирусний шинэ омикрон хувилбарын халдвар авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хувилбар нь сандрах биш харин санаа зовоох шалтгаан юм” гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Америкчуудад вирусний эсрэг тэмцэх хэрэгсэл урьд өмнөхөөс ч илүү хангалттай бэлтгэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар шинэ хувилбар буюу халдварын аливаа хувилбараас хамгаалах хамгийн найдвартай арга бол бүрэн вакцинд хамрагдах явдал юм" гэжээ.

Түүнчлэн АНУ-ын засаг захиргаа шаардлагатай гэж үзвэл вакциныг шинэчлэх төлөвлөгөө боловсруулахын тулд эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна.

Тэрбээр мөн одоо багаараа ажиллаж боловсруулж байгаа өвлийн турш "COVID-19"-тэй хэрхэн тэмцэх талаар нарийвчилсан стратегийг пүрэв гарагт танилцуулна гэж хэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч одоогоор Өмнөд Африк болон хөрш зэргэлдээ орнуудаас зорчихыг хязгаарлах арга хэмжээ авсан. Гэхдээ цаашид аяллын хязгаарлалт хийхээр төлөвлөөгүй байгаа гэж тэрбээр мэдэгдлээ.

Хуваалцах