Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 6-7-нд болно

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын удирдагч Си Зиньпины анхны уулзалтын талаар "Цагаан ордон" албан ёсоор мэдэгдсэнийг мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 6-7-нд болно
АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагчийн уулзалт ирэх сарын 6-7-нд болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын удирдагч Си Зиньпины анхны уулзалтын талаар "Цагаан ордон" албан ёсоор мэдэгдсэнийг мэдээлж байна. Энд тэмдэглэснээр "Цагаан ордон"-ыхон Трамп, Си Зиньпин нарын уулзалт ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Флорида мужид болохыг баталсан байна.

Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэлтэй холбоотой асуудал уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь байхыг нотолжээ. Мөн Трамп тэргүүн хатагтайнхаа хамтаар Хятадын удирдагч, тэргүүн хатагтайтай оройн зоог барих юм байна.

"Цагаан ордон"-ы хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мөн Ерөнхийлөгч Трамп Хятадын удирдагчтай уулзаж санал солилцохыг тэсэн ядан хүлээж байгааг илэрхийлсэн байна. Түүнчлэн анхны энэ дээд уулзалтаар хувийн харилцаа тогтоож чадна гэдэгт итгэлтэй байгааг нь ч мэдэгдсэн юм.

Хуваалцах