АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хуучин лимүзин машинаа худалдана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдэлж, хэрэглэж байсан Кадиллак маркийн лимүзин машиныг худалдахаар болжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдэлж, хэрэглэж байсан Кадиллак маркийн лимүзин машиныг худалдахаар болжээ. Нэг ч засвар үйлчилгээ хийгээгүй төдийгүй нэг ч сэв зураас гаргаагүй машиныг Ерөнхийлөгч Трамп 1988 онд 58.500 еврогоор худалдан авч байжээ. Их Британийн худалдааны цахим хуудас болох /Exchange and Mart/ сайтад анх Ерөнхийлөгч Трампын эдэлж хэрэглэж байсан хуучны тансаг машин худалдахаар болсон тухай мэдээлэл тавигдсан байна.

Үл хөдлөх хөрөнгийн магнат хэмээн тодорхойлогддог одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кадиллак лимүзин машинаа анх 1988 онд тусгай захиалгаар үйлдвэрлүүлсэн байна. Трампаас өөр хэд хэдэн эзэнтэй байсныг ч тус сайтад мэдээлжээ. Анх яг ийм загварын лимүзинг Кадиллак компани 50 ширхэгийг үйлдвэрлэхээр тухайн үед төлөвлөж байсан боловч ердөө хоёрхон ширхэгийг л үйлдвэрлэсэн юм. Энэ тансаг зэрэглэлийн машинд мини-бар, бага оврын зурагт, кассет болон видео тоглуулагчийг хойд, урд суудалд нь хийж өгсөн байдаг байна.



















