АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө
Конгрессийн нэгдсэн чуулганаар сонгуулийн үр дүнг баталж, үймээн самуунд ард иргэдээ өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаж, огцруулах асуудал сөхөгдсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр ерөнхийлөгчөөр
Мэдээллийн алба

Конгрессийн нэгдсэн чуулганаар сонгуулийн үр дүнг баталж, үймээн самуунд ард иргэдээ өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаж, огцруулах асуудал сөхөгдсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон ЖоеБайденд төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр сонгуулийн үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн 1-р сарын 20-нд төрийн эрх мэдлийг хууль ёсны дагуу шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Трампын энэ мэдэгдлийг түүний сошиалмедиа хариуцсан захирал ДэнСкавино өөрийн твиттер хуудсаараа дамжуулсан. Нөхцөл байдал хүний аминд хүртлээ хүндэрсний гол шалтгаан нь АНУ-ын одоогийн ерөнхийлөгч ДональдТрамп өнгөрсөн 2 сарын хугацаанд сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбоотой юм. Хэдийгээр Трамперөнхийлөгч сонгууль будлиантай болсон гэж үзэж, шүүхэд хандсан ч АНУ-ын аль ч мужийн шүүх сонгуулийг будлиантай болсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Бүгд найрамдах намын улс төрчид ч сонгууль будлиантай болсон гэж үзэх нотолгоо байхгүй гэж үзэж, Трамперөнхийлөгчийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалж байсан. АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп энэ сарын 20-нд Вашингтонд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүй гэдгээ амлалаа.
Ингэснээр Трамп өмнөх ерөнхийлөгч нарын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийн хувиар төрийн эрх мэдлийг эв найрамдалтайгаар шилжүүлэн өгдөг түүхэн уламжлалыг эвдэнэ гэсэн үг юм. 2016 онд өмнөх ерөнхийлөгч БаракОбамаДональдТрампын тангараг өргөх ёслолд оролцож байсан. Энэ сарын 20-нд болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолд ДональдТрамп, ЖиммиКартер нараас бусад Америкийн экс ерөнхийлөгч нар оролцохоор болсон байна. ЖиммиКартерын хувьд өдгөө 96 настай, эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Ташрамддурдахад энэ жил ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ удаагийн ёслолын ажиллагаа өмнөх ёслолуудтай харьцуулахад, өргөн хүрээг хамрахгүй, зочдын тоог хязгаарласан, хураангуй хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон байна.


















