Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч 4 өдөр үргэлжлэх төрийн айлчлал хийхээр Япон улсад бямба гарагийн үдээс хойш хүрэлцэн ирээд байна. Тэрээр, Японы зорих нислэгийнхээ өмнө “АНУ-ын нэрийн өмнөөс

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад айлчилж байна
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч 4 өдөр үргэлжлэх төрийн айлчлал хийхээр Япон улсад бямба гарагийн үдээс хойш хүрэлцэн ирээд байна. Тэрээр, Японы зорих нислэгийнхээ өмнө “АНУ-ын нэрийн өмнөөс би Япон улсын эзэн хаанаас хүндэтгэл хүлээхийг хүсч байна, мөн Японы ерөнхий сайд найз Абэ Шинзотой цэргийн болон худалдааны асуудлаар хэлэлцэнэ” хэмээн твиттерт ээ бичсэн байна.

Энэ талаар Японы хэвлэлд “Америкийн ерөнхийлөгч Япон улстай худалдааны тал дээр аль болох хурдан эвлэрэхийг чармайж байна, ТрампАбе хоёр Америкийн Хятадтай хийж байгаа худалдааны дайны талаар болон урлагийн технологийн талаарх маргааны тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна” гэж мэдээлж байгаа юм. Мөн тэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, зогсонги байдалд ороод байгаа цөмийн зэвсэглэлийг устгах яриа хэлэлцээний талаар ярилцах аж.

Нөгөөтэйгүүр Америкийн ерөнхийлөгч Ирантай холбоотой сөргөлдөөнөө зохицуулж хурцадмал байдлыг арилгах шахалтад ороод байгааг Японы хэвлэлд бичжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ Японы ерөнхий сайд АбеШинзогийн Иран улсад хийж магадгүй байгаа айлчлалын тухайд ямар байр суурьтай байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Айлчлалын үеэр буюу өнөөдөр ТрампАбеШинзотойгольф тоглосныхоо дараа, Сумогийн хаалтын өдрийн барилдаан үзэж, ялагчид тусгай цомыг гардуулах юм байна. Даваа гарагт тэрээр Японы шинэ эзэн хаан Нарухито болон хатан Масако-той уулзана. Ингэснээр Доналд Трамп, шинэ хаантай уулзсан гадаадын анхны төрийн тэргүүн болох юм.

Хуваалцах