Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас 2 сая ам.доллар төлөхийг шаарджээ

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан “Donald J Trump” сангийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулж, 2016 оны сонгуулийн компанит ажилдаа ашигласан гэж үзэж байна. Дональд Жи Трамп сан нь сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй ерөнхийлөгч Трампын ашиг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас 2 сая ам.доллар төлөхийг шаарджээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас 2 сая ам.доллар төлөхийг шаарджээ. Зураг: МҮОНРТ

Цагаан ордны тэргүүн ДональдТрамп хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан “Donald J Trump” сангийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулж, 2016 оны сонгуулийн компанит ажилдаа ашигласан гэж үзэж байна. ДональдЖиТрамп сан нь сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй ерөнхийлөгч Трампын ашиг сонирхолд үйлчилж байна гэсэн шүүмжлэлд өртөж, 2018 онд хаагдсан юм.

Нью-Йорк хотын шүүхээс Трамп болон түүний хүүхдийн удирдан явуулдаг хүмүүнлэгийн сангууд улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэж мэдэгдлээ. Donald J Trump сангийн Америкийн ахмад дайчид зориулан цуглуулсан мөнгөн хөрөнгийг 8 төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулахаар урьдчилан төлөвлөж байж.

Мөн шүүхээс ерөнхийлөгч Трамп болон түүний эхнэр ИванкаТрамп нарыг хүмүүнлэгийн байгууллагын удирдлагуудад зориулсан сургалтад хамрагдахыг шаардсан байна. Харин цагаан ордны тэргүүн болон түүний хуульчид Нью-Йорк хотын шүүхээс 2 сая ам.долларыг нэхэмжилсэн явдлыг цэвэр улс төрийн шинж чанартай шийдвэр гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Трамп Нью-Йоркийн ардчилсан намынхан миний эсрэг зараг мэдүүлэх бүх боломжийг эрэлхийлж байна гэжээ.

Хуваалцах