Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг худал мэдээлэл түгээсэн гэж буруутгалаа

"Твиттер", "Фэйсбүүк" компаниуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийн гишүүдийг коронавирустэй холбоотой худал мэдээлэл түгээсэн гэж буруутгасан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг худал мэдээлэл түгээсэн гэж буруутгалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг худал мэдээлэл түгээсэн гэж буруутгалаа. Зураг: МҮОНРТ

"Твиттер", "Фэйсбүүк" компаниуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний багийн гишүүдийг коронавирустэй холбоотой худал мэдээлэл түгээсэн гэж буруутгасан байна. Ингэхдээ "Фэйсбүүк" Америкийн "Фокс Ньюс" агентлагт Дональд Трампын өгсөн ярилцлагын хэсэг бүхий дүрс бичлэгийг устгасан бол, "Твиттер" Дональд Трампын багийн гишүүдийг "Фэйсбүүк"-т нийтэлсэнтэй адил дүрс бичлэг тавьсан, үүнийгээ арилгах хүртэл нь "твиттер" хаягийг нь идэвхгүй болгож байна” гэж мэдэгджээ.

Нийгмийн сүлжээнийхний мэдэгдсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч, түүний багийнхны нийтэлсэн дүрс бичлэг "COVID-19"-ийн талаарх сөрөг нөлөөтэй худал мэдээллийн эсрэг бодлогыг нь зөрчсөн гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Фокс Ньюс” агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа "Хүүхдүүд бараг л коронавирусний дархлаатай. Тиймээс энэ намар сургуулиудыг нээхэд аюулгүй" гэж ярьсан байна.

Хэдийгээр коронавирусээр ахимаг насны хүмүүс хүнд өвдөх эрсдэлтэй ч, 26 улсын 7 мянга 700 гаруй хүүхдийг оролцуулсан Америкийн нэг судалгаагаар халдвар авсан таван хүүхэд тутмын нэгийнх нь уушгинд гэмтэл үүссэн байсныг зарим хэвлэл тэмдэглэжээ.

Хуваалцах