Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд хяналт тавих зарлиг гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит зарлиг нь төрийн гүйцэтгэх засаглалын нэгж салбаруудын үйл ажиллагааг илүү оновчтой болгоход чиглэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд хяналт тавих зарлиг гаргалаа
АНУ-ын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд хяналт тавих зарлиг гаргалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит зарлиг нь төрийн гүйцэтгэх засаглалын нэгж салбаруудын үйл ажиллагааг илүү оновчтой болгоход чиглэсэн байна. Тодруулбал, төрийн агентлаг, яам тамгын газруудыг мөнгөө хэрхэн зөв зүйлд зарцуулж байна, үйлчилгээгээ яаж сайжруулж байна, төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд ард иргэдэд хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж, шалгаж байхаар болсон байна.

Удирдлагын болон төсвийн байгууллага мэргэжилтнүүдтэй хамтарч дээрх зорилгыг биелүүлэх аж. Түүнчлэн Засгийн газрын гадаад болон дотоод орчинд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх юм байна. Ингэснээрээ үргүй зарцуулагдаж байгаа хэдэн тэрбум долларыг хэмнэх боломжтой гэж Ерөнхийлөгч Трамп үзэж байна.

Хуваалцах