Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Их 7 орны дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх 19-ний өдөр болох Их 7-гийн дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно. Энэ үеэрээ тэрээр цар тахлын эсрэг хийж буй тэмцэл, дэлхийн эдийн засгийн сэргэлт,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Их 7 орны дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгч Их 7 орны дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх 19-ний өдөр болох Их 7-гийн дээд хэмжээний цахим уулзалтад оролцоно. Энэ үеэрээ тэрээр цар тахлын эсрэг хийж буй тэмцэл, дэлхийн эдийн засгийн сэргэлт, Хятадын зүгээс гарч байгаа эдийн засгийн сорилуудыг талаар хөндөж хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Энэ тухай өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас танилцуулсан мэдэгдэлд тэмдэглэсэн байлаа. Ерөнхийлөгч Байден коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэл, хувиарлалт, нийлүүлэлтийг зохицуулах, шинэ төрлийн халдварт өвчин үүсч тархах аюулын эсрэг хамтран ажиллаж, хүчээ дайчлах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын анхаарлыг хандуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Харин эдийн засгийн тухайд хамтын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай байгаад, эдийн засгийн тэр дундаа Хятадын талаас илэрч байгаа сорил бэрхшээлүүдтэй тэмцэхэд анхаарах ёстой сануулахаар төлөвлөжээ. Их 7-гийн дээд хэмжээний цахим уулзалтыг өнгөрсөн оны 4 сараас хойш анх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Тус уулзалтыг тэргүүлэгч нь Их Британи улс юм. Их Британи Их 7-гийн дээд уулзалтыг өнгөрсөн оны 6 сарын 11-13 ны өдрүүдэд Корнуолл олтригийн эрэг дээрх Карбис Бэй хэмээх аялал жуулчлалын жижиг хотод зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч "COVID-19"-ийн цар тахлаас болж дээд уулзалтыг цуцлахад хүрсэн билээ.

Хуваалцах