Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Польш улсад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Украины нөхцөл байдлыг Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудатай хэлэлцэхээр энэ 7 хоногт Польш улсад айлчилна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгч Польш улсад айлчилна
АНУ-ын ерөнхийлөгч Польш улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Украины нөхцөл байдлыг Польшийн Ерөнхийлөгч АнджейДудатай хэлэлцэхээр энэ 7 хоногт Польш улсад айлчилна.

Цагаан ордноос мэдээлснээр Байден Бельгид НАТО, "Их 7"-гийн бүлэг, Европын холбооны эрх баригчидтай Украины байдлыг авч хэлэлцсэнийхээ дараа баасан гарагт Варшавд ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.

Тэрбээр бямба гарагт Польшийн ерөнхийлөгч Дудатай хоёр талын уулзалт хийж, Польштой хил залгаа Украинд үүсээд байгаа хүмүүнлэгийн болон хүний эрхийн хямралд ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф, АНУ Украин руу "Миг2"- тийрэлтэт онгоц илгээх Польш улсын саналыг няцаасныхаа дараахан энэхүү айлчлалаа хийхээр болж байна.

Хуваалцах