Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай зарлиг гаргажээ

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден цагдаагийн байгууллагыг шинэчлэх, шудрага ёсыг хангах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэх ёслолын өдрөөр уг зарлигийг гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай зарлиг гаргажээ
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай зарлиг гаргажээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден цагдаагийн байгууллагыг шинэчлэх, шударга ёсыг хангах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэх ёслолын өдрөөр уг зарлигийг гаргасан байна.

Мөн Жорж Флойдын гэр бүлийнхэн болон цагдаагийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж амиа алдсан бусад хохирогчдын ар гэрийнхнийг Вашингтон хотноо болсон дурсгал хүндэтгэх ёслолд урьсан байна. Одоогоос 2 жилийн өмнө АНУ-ын Миннесота мужийн Миннеполис хотод цагдаагийн офицер ДерекШовин Жорж Флойдыг хүзүүн тус газар нь 9 минут гаруй өвдөглөсний улмаас амьсгал хураасан юм. Энэ үйл явдал АНУ төдийгүй дэлхий даяар цагдаа нарын зүй бус үйлдлийн эсрэг бүх нийтийн эсэргүүцэл, жагсаалд хүргэж байсан юм.

Энэ жагсаал цагдаагийн байгууллагын шинэчлэл хийх шаардлагыг улам нэмэгдүүлсэн. Байдены гарын үсэг зурсан энэхүү зарлигийн дагуу цагдаагийн ажилтан хүний амьсгал боогдуулах, хүзүүг нь боох, шахахыг хориглох чиглэлийг холбооны цагдаагийн газарт өгсөн байна.

Холбооны цагдаагийн газрын бүх агентлаг цагдаагийн зүй бус үйлдлийн бүртгэлийг нягтлан судлахад шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэхэд заавал оролцох ёстой болж байгаа аж. Харин АНУ-ын ерөнхийлөгч энэ зарлигийг дагаж мөрдөхийг орон нутгийн цагдаагийн газраас шаардах боломжгүй.

Тиймээс ерөнхийлөгч холбооны засгийн газрын адил өөрчлөлт хийхийг тэдэнд уриалсан байна.

Хуваалцах