АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын экс зөвлөхдөө өршөөл үзүүллээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флиннд өршөөл үзүүлсэн байна. Майкл Флинн нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхтэй холбоотой асуудлаар Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн хэргээ
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп Талархлын баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан МайклФлиннд өршөөл үзүүлсэн байна. МайклФлинн нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхтэй холбоотой асуудлаар Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгагдаж байсан юм.
Трамп ерөнхийлөгч “генерал МайклФлиннд өршөөл үзүүлж байгаагаа мэдэгдэхэд таатай байна, МайклФлинн болон түүний гэр бүлд баяр хүргэе, Талархлын баяраа гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй гэж” лхагва гарагт өөрийн твиттер хуудсаараа мэдэгджээ. Мөн Цагаан Ордноос гаргасан мэдэгдэлд “ерөнхийлөгч ТрампФлиннд өршөөл үзүүлэх тухай зарлигт лхагва гарагт гарын үсэг зурсан. Флинн нь 2016 оны сонгуулийн үр дүнг будлиантуулах оролдлого хийсэн засгийн газрын хуучин албан тушаалтнуудын хохирогч болсон. Түүний хэрэгт хууль зүйн яамнаас хийсэн хөндлөнгийн шалгалт үүнийг нотолж байна. Иймд хууль зүйн яам түүний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн дүгнэлт гаргасан” гэдгийг дурдсан байна.
ФлиннийгТрамп АНУ-ын ерөнхийлөгч болохоос өмнө ОХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайдтай холбоо сүлбээтэй байсан тухайгаа Холбооны мөрдөх товчоонд мэдүүлээгүй, нуусан гэсэн үндэслэлээр 2017 онд хэрэгт татжээ. МайклФлинн холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлснээ хүлээсэн ч энэ оны 1-р сард буруугаа хүлээсэн мэдүүлгээсээ буцсан байна. Ингээд энэ оны 5-р сард Америкийн хууль зүйн яам Флинний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсчээ.
Гэвч холбооны тойргийн шүүх хуульзүйн яамны Флинний хэргийг хаах хүсэлтийг хэрэгсээгүй байна. МайклФлинний хувьд Цагаан ордоны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдоод 22хоногийн дараа албан тушаалаасаа огцорч, АНУ-ын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх болсон юм. Трампыг ОХУ-тай холбоо сүлбээтэй ажиллаж, сонгуульд ялсан гэх асуудлыг хөнддөг Ардчилсан намын зарим гишүүд МайклФлиннд өршөөл үзүүлсэн явдалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна.


















