Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө томиллоо

Америкийн эрх баригч намуудын аль алинд гадаад бодлогын асуудлаар ажиллаж байсан арвин туршлагатай улс төрч, Бүгд найрамдах намын гишүүн Роберт О'Брайен-ыг ерөнхийлөгч Доналд Трамп

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө томиллоо
АНУ-ын ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө томиллоо. Зураг: МҮОНРТ

Америкийн эрх баригч намуудын аль алинд гадаад бодлогын асуудлаар ажиллаж байсан арвин туршлагатай улс төрч, Бүгд найрамдах намын гишүүн Роберт О'Брайен-ыг ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр томилж байгаагаа лхагва гарагт зарлаад, шинэ зөвлөхийн хамт Лос Анжелес-т сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Америкийн 45 дахь ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн 4 дэх буюу нэгдсэн улсын 28 дахь зөвлөх болж байгаа энэ улс төрч Америкийн ерөнхийлөгчийн заавраар цагаачлалын бодлогоос нь эхлээд Ирантай харилцаагаа улам хурцатгах гэх мэт олон үүрэг хүлээх хэрэгтэй болно гэж барууны зарим хэвлэл бичиж байна.

Роберт О`Брайен хуульч мэргэжилтэй, Америкийн засаг захиргаанд өмнө нь хэд хэдэн удаа ажиллаж байсан. 2005 онд ерөнхийлөгч Буш түүнийг НҮБ-ийн ерөнхий чуулганд төлөөлөгчөөр томилж байсан. Тухайн үед О`Брайен Америкийн элчин төлөөлөгч байсан Жон Болтонтой хамтран ажилласан. Мөн дараа нь Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Кондолеза Райз-ын удирдлага дор Афганистан дахь тусгай асуудал эрхэлсэн дарга.

Обама ерөнхийлөгчийн үед Америкийн Соёлын өмчийн зөвлөх хороонд ажиллаж байсан бол 2017 онд 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг нэгдсэн улсын тэнгисийн цэрэгт томилон ажиллуулахаар төлөвлөж байсан нь ч намтарт нь бичээстэй байна. Сүүлд 2018 онд ТрампО'Брайен-ыг Америкийн хилийн чанад дахь маргаантай асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө сонгон ажиллуулж байсан юм.

Хуваалцах