Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Бүгд Найрамдах намын сунгаанд өрсөлдсөн Никки Хэйли компанит ажлаа зогсоожээ

АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихийн тулд Бүгд Найрамдах намын сунгаад оролцсон Никки Хэйли компанит ажлаа зогсоож, өрсөлдөөнөөс гарчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Бүгд Найрамдах намын сунгаанд өрсөлдсөн Никки Хэйли компанит ажлаа зогсоожээ
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Бүгд Найрамдах намын сунгаанд өрсөлдсөн Никки Хэйли компанит ажлаа зогсоожээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Бүгд Найрамдах намын сунгаанд өрсөлдсөн Никки Хэйли компанит ажлаа зогсоолоо.

АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихийн тулд Бүгд Найрамдах намын сунгаад оролцсон Никки Хэйли компанит ажлаа зогсоож, өрсөлдөөнөөс гарчээ.

Өмнөд Калифорнийн захирагч, Дональд Трампын засаг захиргааны НҮБ дэх Элчин сайд асан тэрбээр “Супер мягмар гараг”-ийн санал хураалтын дараа ийн зайгаа тавьжээ.

Никки Хэйлигийн гол өрсөлдөгч Дональд Трамп 15 мужийн 14-т нь тэргүүлж байна.

“Сонгуулийн компанит ажлаа зогсоох цаг нь иржээ. Дональд Трамп одоо манай намын болон намын бус хүмүүсийн саналыг авах л үлдлээ. Түүнийг тэгнэ гэж найдаж байна” гэж Никки Хэйли хэлсэн боловч Дональд Трампыг дэмжсэн байр суурь илэрхийлээгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр сонгуулийн сурталчилгааны туршид “АНУ Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад нь Украинд туслах ёстой” гэж хэлж байсан нь Дональд Трампын байр суурьтай зөрчилдсөн.

Америкийн 45 дахь Ерөнхийлөгч өрсөлдөгчөө бууж өгсөн даруйд шүүмжилсэн бол Ардчилсан намын гол улстөрч Жо Байден Никки Хэйлигийн дэмжигчдийг өөртөө татах гэж оролджээ.

Хариуд нь Дональд Трамп Жо Байдентай өөрийн байгуулсан Трут Сошиал нийгмийн сүлжээнд мэтгэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

"Супер мягмар гараг"-ийн дараа тэд 11 дүгээр сард болох сонгуульд намаа төлөөлж нэр дэвших нь тодорхой болж байна.

Хуваалцах