Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн орнуудаар хийх айлчлал БНСУ-аас эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены Азийн холбоотон улсуудаар хийх албан ёсны айлчлал БНСУ-аас эхэллээ. Айлчлалын эхэнд цагаан ордоны тэргүүн Байден Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сок Ёл нар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн орнуудаар хийх айлчлал БНСУ-аас эхэллээ
АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн орнуудаар хийх айлчлал БНСУ-аас эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены Азийн холбоотон улсуудаар хийх албан ёсны айлчлал БНСУ-аас эхэллээ. Айлчлалын эхэнд цагаан ордны тэргүүн Байден Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч ЮнСокЁл нар Умард Солонгосын заналхийллийн дунд цэргийн хамтарсан сургуулилтыг өргөжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцоонд хүрчээ. Байден энэхүү айлчлал нь хоёр харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж дүгнэжээ.

Азийн бүс нутагт 5 хоног үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Байден Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ойр харилцаа тогтоох, Умард Солонгосын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэлд Америкийн үүрэг амлалт чухлыг дахин нотлохыг зорьж байна. Энэ үүднээс Байден Америкийн батлан хамгаалах бүрэн хүчин чадал тэр дундаа цөмийн зэвсэг, ердийн болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлыг ашиглах амлалтаа Сөүлд дахин нотолжээ.

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч МунЖэИн, Америкийн ерөнхийлөгч асан ДональдТрампын засаглалын үед Умардтай яриа хэлэлцээний шугамаа тасалдуулахгүй байх чармайлтын хүрээнд Америк Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтуудын тоог бууруулсан юм. Байден айлчлалынхаа хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр компьютерын хагас дамжуулагч чийп, шинэ үеийн автомашины үйлдвэрүүдээр зочилжээ.

Байдены айлчлалтай зэрэгцээд Умард Солонгост Ковид-19 цар тахлын халдвар дэгдэж, Пёньян Орос, Хятадаас вакцины тусламж хүссэн тухай мэдээлэл гарсан. Өмнөд Солонгос, Америкийн аль алиных нь вакцины тусламж үзүүлье гэсэн хүсэлтэд Умардын тал хариу өгөөгүй нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах дипломат ажиллагаа урагшлах магадлал тун бага гэж ажиглагчид үзэж байна.

Гэхдээ Байден, ЮнСокЁл нар Умард Солонгост шаардлагатай вакцин, шинжилгээний тест зэргийг авахад нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран арга замуудыг хэлэлцэх болов уу гэсэн таамаг байна.

Хуваалцах