Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэснээ зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ
АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон албан тушаалаасаа огцрохоор шийдвэрлэснээ зарлалаа. Тэрээр Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах боломж олгосонд ДональдТрампад талархаж буйгаа илэрхийлээд цаашдынх нь ажилд амжилт хүссэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын эдийн засгийн зөвлөх ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласантай холбоотойгоор багагүй шуугиан тарьж байгаа үед ийнхүү огцрохоор шийдэж байгаад хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна.

Трампын энэ санаачлагыг Америкийн холбоотон орнууд төдийгүй эрх баригч Бүгд найрамдах намынхан ч дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Тиймээс эдийн засгийн зөвлөх Гэри Кон нь албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасныг Трампын импортын татвар нэмэх байр суурьтай зөрчилдсөнтэй холбоотой байх гэдэг таамаг гарч байна.

Хуваалцах