АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших өрсөлдөгчдийн хэлэлцүүлэг ирэх хавар болно
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өрсөлдөгчдийн анхны хэлэлцүүлэг ирэх хавар эхэлж магадгүй байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших өрсөлдөгчдийн анхны хэлэлцүүлэг ирэх хавар эхэлж магадгүй байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн зөвлөх байсан Дэвид Аксельрод ярьсныг “2020-Элекшн сентрал” цахим хуудас иш татан мэдээлжээ.
2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, Вермонт муж улсын сенатч Вермонт Берни Сандерс, 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялагдсан Хиллари Клинтон, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен нар өрсөлдөж магадгүй байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах Ардчилсан намын хурал 2020 оны долоодугаар сарын 13-16-нд болох юм байна.


















