Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 3 хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал асан Роберт Гейтс ирэх 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол гурван хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 3 хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 3 хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Тагнуулын төв газрын захирал асан Роберт Гейтс ирэх 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол гурван хүнийг “хэтэрхий хөгшин” гэж мэдэгджээ. Эдгээр гурван нэр дэвшигч нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байдан, Вермонт мужийн сенатч Берни Сандерс нар юм байна.

Роберт Гейтс “Си-Би-Эс” сувагт өгсөн ярилцлагадаа 72-тай Трамп, 76-тай Байден, 77-той Сандерс нарыг ийм өндөр насандаа “төрийн тэргүүн байхад шаардлагатай эрч хүч”-тэйгээр ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. “60 насанд ч сонор соргог ухаантай байна гэж бодохгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян 2020 оны хоёрдугаар сараас эхэлнэ. Харин сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болох юм. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден энэ сонгуульд оролцоно гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд зарласан. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн багт ажиллаж байсан тэрбээр 1988, 2008 оны сонгуульд оролцсон ч хоёуланд нь нэрээ татсан юм.

Сандерсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөнө гэжээ. Харин Дональд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо үеэр л 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж зарласан юм.

Хуваалцах