Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан Питер Буттижич нэрээ татлаа

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнөөс гарсан гэдгээ ням гарагийн орой зарлаад, Цагаан ордны тэргүүний өрсөлдөөн Индиана мужийн Саут-Бенд хотын олонд танигдаагүй байсан нэг даргыг Ерөнхийлөгчийн сонгуулийн шилдэг өрсөлдөгч болгожээ гэж мэдэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан Питер Буттижич нэрээ татлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан Питер Буттижич нэрээ татлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байсан Ардчилсан намын гишүүн Питер Буттижич нэрээ татлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнөөс гарсан гэдгээ ням гарагийн орой зарлаад, Цагаан ордны тэргүүний өрсөлдөөн Индиана мужийн Саут-Бенд хотын олонд танигдаагүй байсан нэг даргыг Ерөнхийлөгчийн сонгуулийн шилдэг өрсөлдөгч болгожээ гэж мэдэгдсэн байна.

Ардчилсан намын гишүүн Питер Буттижич АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн хамгийн залуу улс төрчөөс гадна, гей гэдгээ олон нийтээс нуугаагүй анхны хүн гэдгээрээ түүхэнд үлдэж байгааг хэвлэлүүд бичиж байна.
Тэрбээр хоёрдугаар сарын эхээр Айова мужид болсон намын нэр дэвшигчдийн санал асуулгад 26 гаруй хувиар ялалт байгуулсан бол, Нью Хэмпшерт хоёрдугаарт, Невадад гуравдугаарт, Өмнөд Калифорнид дөрөвдүгээрт орж өрсөлдсөн юм.

Хуваалцах