Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн баг болон ОХУ-ын хооронд холбоо сүлбээ байгаагүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн ОХУ-ын засгийн газрын албан тушаалтнуудтай холбоотой байсан эсэх талаараа Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлсэн гэдгээ өнгөрөгч баасан гарагт олон нийтэд мэдэгдсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн баг болон ОХУ-ын хооронд холбоо сүлбээ байгаагүй гэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн баг болон ОХУ-ын хооронд холбоо сүлбээ байгаагүй гэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан МайклФлинн ОХУ-ын засгийн газрын албан тушаалтнуудтай холбоотой байсан эсэх талаараа Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлсэн гэдгээ өнгөрөгч баасан гарагт олон нийтэд мэдэгдсэн. МайклФлинн худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрснөөр АНУ-ын ерөнхийлөгчийн баг ОХУ-тай холбоо харилцаатай ажиллаж, 2016оны ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн нөлөөг оруулсан уу гэдэг Америкийн улс төрчдийн таамгийг нотлоход нэг сэжүүр боллоо гэж амралтын өдрүүдээр олон улсын хэвлэлүүдээр мэдээллээ.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн сонгуульт баг болон ОХУ-ын хооронд ямар нэгэн холбоо сүлбээ байгаагүй гэж мэдэгдэж байна. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлөхөд оролцоотой эсэх асуудалд холбооны мөрдөх товчооныхонд худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа юм. МайклФлинн өөрт нь тулгаж буй хэргүүдийг бууруулах нөхцөлтэйгээрМюллерын багтай хамтран ажиллахаар тохирчээ. Харин Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь байсан МайклФлинн тусгай прокурорт юу хэлэх бол гэдэгт санаа зовохгүй байна, яагаад гэхээр юу ч ярьлаа гэсэн сонгуульт баг болон Оросын хооронд тухайн үед ямар ч холбоо сүлбээ байгаагүй гэж өөртөө итгэлтэйгээр байр сууриа илэрхийлсэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн ерөнхийлөгч ДональдТрампМайклФлинн дэд ерөнхийлөгч болон Холбооны мөрдөх товчоонд худал ярьсан учраас түүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдсэн.

Өнгөрсөн 2 дугаар сард ТрампФлиннийг Оросын элчин сайд Сергей Кисляактай харилцсан харилцаа холбооныхоо бодит агуулгыг дэд ерөнхийлөгч МайкПенсид буруу утгаар тайлбарласан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхийлөгч ДональдТрампын хүргэн, Цагаан ордоны ахлах зөвлөх ЖаредКушнер өнгөрсөн оны 12 дугаар сард МайклФлиннийг ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайдтай холбоо тогтоох чиглэл өгсөн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин олон улсын шинжээчид Америкийн төрийн тэргүүний зөвлөх байсан МайклФлинн тусгай прокурортой хамтарч ажилласнаар прокуроруудыг Трампын засаг захиргааны гол гишүүдийг шалгахад тус дөхөм болж магадгүй гэдэг үндэслэлийг гаргаж ирж байна. Хуулийн мэргэжилтнүүд ерөнхийлөгч Трамп хэрвээ МайклФлиннийг шалгаж байгаа холбооны мөрдөх товчооны мөрдлөгөд саад хийхийг оролдох юм бол хууль шүүхэд нөлөөлөхийг завдсан гээд асуудал улам хүндрэх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Москвагийн хувьд МайклФлинн Сергей Кисляак нарын хоорондын яриа ОХУ-ыг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэдгийг нотлохгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Хуваалцах