Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умардын талаас пуужин харваж болзошгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын зүгээс аливаа нэгэн өдөөн хатгасан үйлдэл, тэр дундаа баллистик пуужин харваж болзошгүй гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умардын талаас пуужин харваж болзошгүй
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Умардын талаас пуужин харваж болзошгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Умард Солонгосын зүгээс аливаа нэгэн өдөөн хатгасан үйлдэл, тэр дундаа баллистик пуужин харваж болзошгүй гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Албаныхны хэлж байгаагаар эдгээр өдрүүдэд өөрийн оронд болон хилийн чанадад аюулгүй байдлыг хангахад анхаарч, Умардын зүгээс үзүүлж болзошгүй аливаа өдөөн хатгасан үйл ажиллагаанд бэлтгэлтэй байж, ажиглалт, хяналтаа нэмэгдүүлсэн хэвээр байгаа тухай мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр Умард Солонгост олон тооны хөдөлгөөнт пуужин хөөргөх төхөөрөмжүүд хөдөлгөөнд орж эхэлсэн байна. Өнгөрсөн сарын 15, 20-ны өдрүүдэд туршихыг завдсан ч бүтэлгүйтсэн дундын зайн тусгалтай Мусудан хэмээх баллистик пуужинг энэ удаад сонгуулийн үеэр харваж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Хуваалцах