Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодроогүй байна

Өнөөдөр АНУ-ын зүгт дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. АНУ-ын сонгогчид Цагаан ордны тэргүүнээс гадна, Конгрессын дээд танхимын 35 гишүүн, доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг сонгож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч  тодроогүй байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодроогүй байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр АНУ-ын зүгт дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. АНУ-ын сонгогчид Цагаан ордны тэргүүнээс гадна, Конгрессын дээд танхимын 35 гишүүн, доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг сонгож байна. Үүнээс гадна нийт 11 мужийн захирагч, орон нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүнээ сонгосон юм. АНУ-д санал хураалтын үйл явц өнөөдөр Улаанбаатарын цагаар 14 цагт Хавайн болон Алеутийн арлууд дахь тосгоны оршин суугчид саналаа өгч дууссанаар өндөрлөсөн.

Харин санал тоолох үйл явц одоог хүртэл үргэлжилсээр байгаа төдийгүй өмнө нь таамаглаж байснаар тодорхойгүй хугацаагаар сунжирч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. уг нь орон нутгийн цагаар шөнө 2 цаг хүртэл буюу Улаанбаатарын цагаар 14-15 цаг хүртэл мужуудын санал хураалтын урьдчилсан дүнгүүд маш шуурхай шинэчлэгдэн ирж, нэр дэвшигчдийн авсан сонгогчдын төлөөллийн саналын тоо байнга өөрчлөгдөж байсан. Гэвч түүнээс санал хураалтын урьдчилсан дүнг нэгтгэх үйл явц удааширч эхэлсэн гэхэд болно.

Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хүргэхэд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден, Бүгд найрамдах намаас дахин төрийн тэргүүний сонгуульд өрсөлдсөн ДональдТрамп нарын аль нь 59 дэх удаагийн энэ сонгуульд ялалт байгуулахыг 8-9 мужийн урьдчилсан дүн шийдэхээр байгаа ч одоогоор дүнг нэгтгэгдэхгүй хүлээгдсээр байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийн нэр сонгогчийн 20 төлөөлөлтэй Пенсильвани, 10 төлөөлөлтэй Висконсин, 15 төлөөлөлтэй Умард Каролайн, 16 төлөөлөлтэй Мичиган, Жоржиа, 6 төлөөлөлтэй Мичиган мужуудын дүнгээс шалтгаалж хүлээгдэж байна. Энэ мужуудын дүн гараагүй байгаа энэ цаг мөчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгогчдын төлөөллийн саналаараа тэргүүлэх байрыг эзэлж байна. Тодруулбал, Байден CNN-ийн мэдээллээр сонгогчдын 220, Foxnews-ийн мэдээллээр 238 төлөөллийн саналтайгаар тэргүүлж байгаа юм.

Харин ДональдТрамп CNN-ийн мэдээллээр сонгогчдын 213, Foxnews-ийн мэдээллээр 210 төлөөллийн саналтайгаар удаалж байна. Гэхдээ эдгээр мужуудын зарим тойрог хэсэг хороодоос нэгтгэгдэн ирж байгаа дүнгээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч, цагаан ордны одоогийн тэргүүн ДональдТрампын ялах магадлал өндөр хэвээр байна. Хоёр нэр дэвшигчийн хувьд аль аль нь ялагдлаа тийм амар хүлээхгүйгээ хоёрдмол санаагүйгээр өмнө нь илэрхийлж байсан. Ялагчийг өмнөх сонгуулиуд шигээр шууд зарлахад амаргүй нөхцөл байдлыг үүсгэж буй тухай сонгуулийн өмнө ихээхэн анхааруулж байсан нь ийнхүү батлагдаад байна. Ямар ч байсан ялагч тодроогүй ч 2 нэр дэвшигч тэр дундаа дэмжигч сонгогчид доо хандаж санал хураалт өндөрлөсний дараах анхны мэдэгдлээ хийгээд байна. Юуны түрүүнд Цагаан ордны одоогийн тэргүүн ДональдТрамп, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч МайкПенс нар сонгогчдын төлөөллийн саналын тоогоороо өрсөлдөгч Байденаас хоцорч байсан ч ялах нь тодорхой гэж харж байгаагаа илэрхийлэн Улаанбаатарын цагаар 15 цаг 30 минутын орчимд Цагаан ордонд мэдэгдэл хийсэн байгаа.

БНН-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ДональдТрамп ийнхүү ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа илэрхийлсний дараа олон нийтийн сүлжээ Фэйсбүүк компанийнхан ялагч тодроогүй байгааг анхааруулсан мэдэгдлийг Фэйсбүүк төдийгүй инстаграмдаа оруулж хэрэглэгчиддээ сануулга өгч байгаагаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн сонгуулийн дүнг шүүхээр шийдэгдэх нь тодорхой болчихлоо гэдэг тухай бичиж эхэллээ. Тухайлбал Файнэншл таймсийнхан Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан шүүх дээр болох тулаандаа хэдийнээ бэлтгэж эхэлсэн тухай бичсэн байна. өмнө нь нөхцөл байдал ингэж эргэж магадгүй гэдэг үүднээс 2 намынхан хуульч, мэргэжилтнүүдийн шилдэг тусгай багууд бэлтгэж эхэлсэн гэдэг мэдээлэл ирж байсан юм.

Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдены хувьд саналын урьдчилсан дүнгүүд гарч эхэлсэн цагаас л сонгогчдын төлөөллийн саналаар тэргүүлсээр ирсэн. тэрээр авсан саналынхаа тоогоор ийнхүү тэргүүлж байсан ч өрсөлдөгч Трампаас өмнө даруухан мэдэгдэл хийсэн. Энд тэрээр ялалт, ялагдлын тухай нэг их хөндөөгүй. Гэхдээ саналын хуудсыг тоолоход ихээхэн цаг хугацаа орохоор байгаа ч эцсийн дүндээ ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.



АН-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байден мөн олон нийтийн сүлжээ Твиттер хуудсаараа дамжуулж ялалт байгуулахад хугацаа хэрэгтэй байгааг онцолж хүлээцтэй байхыг уриалж байлаа. Хэдийгээр тодорхой хувийн санал тоолсны дараах байдлаар өрсөлдөгч нь тэргүүлж байгаа ч хөвөгч гэж тодорхойлдог Жорж, Пенсильвани, Мичиган, Висконсин мужуудад тэрээр ялна гэж тооцож байгаа юм байна. Тэрбээр, тооллого хийгдэж байгаа зарим мужуудын дүн өглөө гэхэд л гарах байх гэж хүлээж байгаагаа ч илэрхийлсэн. Мөн ялагчийг тодруулахад илүү хугацаа хэрэгтэй байж болохыг ч сануулж, Ерөнхийлөгч Трамп төдийгүй өөрөө ч хэн ялсныг тодорхойлохгүйг онцолж байлаа.

Хуваалцах