АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагддаг хүүхдүүдийн ёслолд монгол хүүхэд оролцоно
АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагддаг хүүхдүүдийн ёслолд монгол хүүхэд оролцоно
Мэдээллийн алба

Америкийн “Үндэсний Хүүхдүүдийн Аян” төрийн бус байгууллага 2021 оны 01-р сарын 17-нд Үндэсний Хүүхдүүдийн Тангараг өргөх ёслолыг зохион байгуулна. Энэхүү ёслол нь ЖоеБайден болон КамалаХаррис нарын тангараг өргөх ёслолын хүүхэд, залуучуудад зориулагдсан хэсэг юм.
Үндэсний Хүүхдүүдийн Тангараг өргөх ёслолоор дамжуулан хүүхэд, залуучуудад ээлтэй засаглалыг бүрдүүлэхийг уриалах, Хүүхдүүдийн эрх ашгийг хөндсөн бодлогод Америкчуудын анхаарлыг хандуулах, хүүхэд, залуусын дуу хоолойг түгээх зорилготой. Олонд танигдсан зочид, залуу идэвхтэн, мэргэжилтнүүд АНУ-ын 74 сая хүүхэд, залуусыг төлөөлж цахим ёслолд оролцоно.


















