АНУ-ын эсрэг хориг тавьжээ
Венесуэлийн эрх баригчид АНУ-ын эсрэг хориг тавьжээ.
Мэдээллийн алба

Венесуэлийн эрх баригчид АНУ-ын эсрэг хориг тавьжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “Америк манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцоод олон жил болж байна. Тиймээс бид тус улсаас манай улсад суух дипломат албаны хүмүүсийн тоог хязгаарлах болсон. Тус улсын иргэд Венесуэлд ирэх болсон бол зайлшгүй виз авах өргөдөл гаргах ёстой” гэв.
Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бурш, Дэд ерөнхийлөгч асан Дик Чэйни, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Жорж Тенет болон Венесуэлийн Засгийн газарт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг Венесуэлд дипломат айлчлал хийхийг хоригложээ.


















