АНУ-ын гол үнэт цааснуудын ханш унаж эхэллээ
Италийн төсөв санхүүгийн нөхцөл байдал, Саудын Арабтай холбоотой хэргийн нөлөөгөөр АНУ-ын гол үнэт цааснуудын ханш унаж эхэллээ.
Мэдээллийн алба

Италийн төсөв санхүүгийн нөхцөл байдал, Саудын Арабтай холбоотой хэргийн нөлөөгөөр АНУ-ын гол үнэт цааснуудын ханш унаж эхэллээ. Мягмар гарагт АНУ-ын гол үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшийг илэрхийлдэг "Доу жонс" индекс урд өдрийнхөөс 1.8 хувиар унасан бол мөн АНУ-ын томоохон 500 компанийн хөрөнгийн ханшийг илтгэх "Си энд Пи" индекс 2 гаруй хувиар унажээ.
Үүнээс дэлхийд хоёрдугаарт ордог "Насдак" бирж дээр АНУ-ын гол хувьцаанууд хамгийн өндөр хувиар буюу 2.5 орчим хувийн уналттай байна. АНУ-ын бодлогын хүү, Италийн өрийн хэмжээ, худалдааны дайн зэрэг томоохон эрсдэлт хүчин зүйлүүд олон улсад тулгамдсан асуудал болж байна гэж шинжээч тайлбарлаж байна.
АНУ-ын томоохон компаниудын үнэт цаасны уналтын өмнө Ази, Европод хувьцааны үнэ эрс унасан. Шанхайн хөрөнгийн биржийн хувьцааны ханш 2.26 хувиар унасан бол Японы Никкейн уналт 2.67 хувьтай байна. Мөн Британи, Герман, Франц улсын компаниудын хувьцаа 1-2 хувиар унажээ.


















