АНУ-ын гурван мужийг хамарсан аянга рекорд тогтоов
2020 оны 4 дүгээр сард АНУ-ын Техас, Луизиана, Миссисипи мужид тохиосон байгалийн үзэгдэл 2018 онд Бразилд болсон дээд амжилтыг давжээ.
Мэдээллийн алба

2020 оны 4 дүгээр сард АНУ-ын Техас, Луизиана, Миссисипи мужид тохиосон байгалийн үзэгдэл 2018 онд Бразилд болсон дээд амжилтыг давжээ.
АНУ-ын гурван мужийг дайран 500 миль орчим зайд гялбасан аянга хамгийн урт үргэлжилсэн аянга хэмээн бүртгэгджээ.
Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сард аянгын ганц гялбаа Техас, Луизиана, Миссисипи мужид 477.2 миль зайг хамарсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас даваа гарагт мэдэгдэв. Өмнөх дээд амжилт нь 2018 онд Бразилд 440.6 миль газрыг хамарсан аянга байжээ.
Мөн 2020 онд Уругвай болон Аргентины хойд хэсгээр нэг удаагийн аянга 17.1 секунд үргэлжилсэн нь өмнөх рекорд буюу 16.7 секундийг давсан байна.
Ташрамд дуулгахад, Ердийн аянга 10 миль хүрэхгүй хурдтай байдаг бөгөөд нэг секундээс бага хугацаанд үргэлжилдэг аж.


















