Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын иргэд Засгийн газартаа сэтгэл дундуур байна

АНУ-ын ард иргэд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Саяхан Америкийн судалгааны “Гэллап” компани энэ асуудлаар уламжлалт санал асуулгаа зохион байгуулжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын иргэд Засгийн газартаа сэтгэл дундуур байна
АНУ-ын иргэд Засгийн газартаа сэтгэл дундуур байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ард иргэд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна. Саяхан Америкийн судалгааны “Гэллап” компани энэ асуудлаар уламжлалт санал асуулгаа зохион байгуулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 16 хувь нь АНУ-д тулгамдаад байгаа гол асуудал бол Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа гэж дүгнэсэн байна.

Америкчууд өмнөх онд ч бас засаг захиргаагаа АНУ-ын хамгийн тулгамдсан асуудалд нэрлэж байсан. Гэхдээ ингэж санал өгсөн хүмүүсийн тоо энэ онд хоёр хувиар өсчээ. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, цагаачлал зэрэг асуудал үүний араас удааллаа. Санал асуулгад оролцогчдын 13 хувь нь Америкт тулгамдсан асуудлаар эдийн засгийн хямралыг нэрлэсэн бол ажилгүйдэл, цагаачлалын асуудал тус бүр найман хувийн саналтайгаар 3, 4 дүгээрт бичигджээ.

Харин өнгөрсөн жил олон улсад шил дараалсан олон террорист халдлага гарсныг үл харгалзан терроризмыг Америкт тулгамдсан асуудал гэж нийт оролцогчдын ердөө таван хувь нь үзэж байна.

Хуваалцах