Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тооллого болж байна

АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тоолох үйл явц ид өрнөж байна. Мужийн энэхүү дахин сонгууль АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгресст аль нам илүү эрх мэдэлтэй болохыг тодорхойлох юм. Цар тахалтай холбогдуулан Жоржиа мужид болж байгаа дахин сонгуу

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тооллого болж байна
АНУ-ын Жоржиа мужид дахин сонгуулийн санал тооллого болж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ынЖоржиа мужид дахин сонгуулийн санал тоолох үйл явц ид өрнөж байна. Мужийн энэхүү дахин сонгууль АНУ-ын хууль тогтоох байгууллага Конгресст аль нам илүү эрх мэдэлтэй болохыг тодорхойлох юм. Цар тахалтай холбогдуулан Жоржиа мужид болж байгаа дахин сонгуулийн зарим саналыг урьдчилж авсан. Мөн олон хүн цахим шуудангаар санал өгсөн учраас санал тооллогын дүн удаж магадгүй юм байна. Хэрвээ сенатад Жоржиа мужийг төлөөлөх хоёр тойрогт Ардчилсан нам ялалт байгуулбал Сенатын танхимд хоёр намын суудлын тоо тэнцэж, хуулиараа КамалаХаррис дэд ерөнхийлөгчийн хувиар сенатын танхимд шийдвэрлэх санал өгөх эрхтэй болох юм.

Харин Бүгд найрамдах хоёр тойрогт хоёуланд нь ялалт байгуулбал 100 суудалтай конгрессын дээд танхим сенатад 52 суудалтай болж, олонхийн байр сууриа хадгална. Сенатад бүгд найрамдах нам олонх болволБайдены бодлогыг хэрэгжүүлэх хууль батлахад бүгд найрамдахчууд хориг тавих боломжтой болно. Ардчилсан намын хувьд өнгөрсөн 11-р сард болон сонгуулиар конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимд олонхийн суудлаа хадгалсан. Ардчилсан намаас сонгогдсон ЖоеБайден одоогийн ерөнхийлөгч ДональдТрампын цар тахалтай тэмцэж байгаа бодлогыг хангалтгүй байна гэж шүүмжилж, олон нийтийг вакцинжуулах үйл явцыг түргэвчлэхээ амлаж байгаа юм. Дахин сонгуультай зэрэгцээд АНУ-ын конгресс 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор батлах нэгдсэн чуулгандаа бэлтгэж байна.

Хуваалцах