АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Дональд Трампыг шалгаж байна
Оросын нэрийн өмнөөс улс үндэстнийхээ ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Дональд Трампыг шалгаж байна.
Мэдээллийн алба

Оросын нэрийн өмнөөс улс үндэстнийхээ ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Дональд Трампыг шалгаж байна.
Энэ тухай "Нью-Иорк таймс" сонин мэдээлэхдээ Холбооны мөрдөх товчоонд ажилладаг албаны эх сурвалжуудын хэлснийг иш татсан байна. Хэд хэдэн эх сурвалжийн хэлснээр Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны захирал байсан Жеймс Комейг ажлаас нь чөлөөлсний дараа түүнтэй холбоотой энэ сэжиг таамгаар мөрдлөг шалгалт явуулж эхэлжээ.
Энэ тухай "Нью-Иорк таймс" сонин мэдээлэхдээ Холбооны мөрдөх товчоонд ажилладаг албаны эх сурвалжуудын хэлснийг иш татсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар "Холбооны мөрдөх товчоо ямар ч үндэслэл, баталгаагүй зүйлээр мөрдөж мөшгиж байгааг олж мэдлээ” гэж өнгөрөгч бямба гарагт "твиттер" хуудсандаа бичжээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Ерөнхийлөгчтэй холбоотой сэжиг таамаг ямар ч утга учиргүй зүйл” гэж няцаадаг юм.
АНУ-ын "Нью-Иорк таймс" сонин Оросын талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй тусгай мөрдөгч Роберт Мюллер томилогдсон цагаасаа л энэ хэргийг авсан. Гэхдээ Мюллер сөрөх тагнуулын хэргийг одоо ч эрхэлж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж "Нью-Иорк таймс" бичжээ.


















