Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв

АНУ-ын хэмжээнд инфляц зорилтот түвшинд хүрч буурсан боловч зээлийн жишиг хүүг тогтвортой хэвээр барих бодлогоо зарласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын хэмжээнд инфляц зорилтот түвшинд хүрч буурсан боловч зээлийн жишиг хүүг тогтвортой хэвээр барих бодлогоо зарласан байна.

Тэд бодлогын хүүг жилд зөвхөн нэг л удаа бууруулна гэдэг байр суурь илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд инфляц олон арван жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрч өссөнөөс дэлхийн томоохон төв банкны удирдлагууд хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн зээлжих сонирхолд хаалт болгож суурь хүүг өсгөх бодлогод шилжсэн.

Зээлийн суурь хүү өнгөрсөн оны 7 сараас хойш 5.25-5.50 хувийн түвшинд байна.

Инфляц түүхэн дээд үзүүлэлтээсээ тал шахам хувиар унасан боловч албаныхан байдлыг цаашдаа ч сайжрах шаардлагатай, 2 хувийн түвшиндээ тогтвортой очлоо гэх итгэлтэй болтлоо бодлогоо сулруулахгүй гэдэг байр суурийг Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мэдэгдсэн байна.

Хуваалцах