Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын хотуудад хятадууд жагсаж байна

АНУ-ын мэдээллийн “ABC” телевизинй хөтлөгч Жимми Киммел өнгөрсөн сарын сүүлчээр нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр “Дэлхийг эзлэх хятадын санаа хэрэгжихгүй бололтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын хотуудад хятадууд жагсаж байна
АНУ-ын хотуудад хятадууд жагсаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын мэдээллийн “ABC” телевизинй хөтлөгч Жимми Киммел өнгөрсөн сарын сүүлчээр нэгэн шууд нэвтрүүлгийн үеэр “Дэлхийг эзлэх хятадын санаа хэрэгжихгүй бололтой. Тус орны хүн ам өдрөөс өдөрт хэдэн саяар үржиж байгаа ч 2020 он гэхэд иргэдийнх нь 60 хувь нь 50-55 насныхан эзлэх юм. Тиймээс “Хөгшрөлт явагдсан” ард түмэн дэлхийг яаж эзлэх билээ. Яг одоо Хятадуудыг устга” гэсэн байна. Үүний хариуд тус улсын 27 мужид 30 гаруй мянган хятад иргэд “Хятадыг доромжилсон үг хэлсэн” Жимми Киммелийг “их гүрнийг гутаан доромжилсон үг хэлснийхээ төлөө уучлалт гуйж, ажлаасаа халагдах”-ыг шаардаж жагсаад байгаа аж. Жагсаал Вашигтон, Нью Йорк, Лос Анжелес, Сан Франсиско, Сиэтл, Хьюстон, Миами зэрэг хотуудад улам ч хурцадмал байдал үүсгээд байна.

Хуваалцах