АНУ-ын хуульчдын төлөөлөгчидтэй уулзлаа
МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Монголын хуульчдын холбооны урилгаар манай айлчилж буй АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Монголын хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилж буй АНУ-ын Калифорни мужийн Хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон эрхэм Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчид МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж, тулгарч буй сорилт, хуулийн боловсрол, давтан сургалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар санал солилцжээ.


















