Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын Хуурай замын цэргийн командлагч манай улсад айлчлав

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар өнгөрсөн мягмар гарагт Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн ажиллагаа хариуцсан орлогч хошууч генерал Грегори Билтоныг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Хуурай замын цэргийн командлагч манай улсад айлчлав
АНУ-ын Хуурай замын цэргийн командлагч манай улсад айлчлав. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар өнгөрсөн мягмар гарагт Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн ажиллагаа хариуцсан орлогч хошууч генерал Грегори Билтоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, ялангуяа манай Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Цэргийн командлал, түүний харьяа Хуурай замын цэргийн командлал хоорондын найрсаг, үр дүнтэй хамтын ажиллагааны талаар ярилцаж, хоёр талын хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн явц, үр дүн, өгөөж, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар санал солилцов.

Генерал Билтон Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан дахь олон улсын цэргийн хүчний ажиллагаанд тууштай оролцож ирсэнд талархаж, “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн цар хүрээ жилээс жилд өсч, бүс нутгийн хэмжээний томоохон сургуулиудын нэг болж байгааг сайшааж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.

Хуваалцах