Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын коллежийн “NAIA” дивизионд гурван Монгол залуу барилдана

Сонирхуулахад, спортын мастер Ц.Цогтбаяр тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажилладаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын коллежийн “NAIA” дивизионд гурван Монгол залуу барилдана
АНУ-ын коллежийн “NAIA” дивизионд гурван Монгол залуу барилдана. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 4-5-нд Канзас мужийн Вичита хотод болно.

Тус тэмцээнд АНУ-ын Невраска мужин Грит хотын “Доан” их сургуульд сурдаг гурван монгол залуу барилдана. Тэд спортын мастер Цэрмаагийн Чингэс (71.2 кг), Болдмаагийн Бат-Эрдэнэ (63.9 кг), Батхишигийн Одгэрэл (130 кг) нар юм. Б.Бат-Эрдэнийн хувьд 2020, 2021 онд тус тэмцээнд дараалан түрүүлж байв.

Сонирхуулахад, спортын мастер Ц.Цогтбаяр тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажилладаг.

Хуваалцах