Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Конгрессийн доод танхимын сонгуульд бүгд найрамдахчууд 15 суудал аваад байна

АНУ-ын Конгрессийн доод танхимын сонгуульд бүгд найрамдахчууд 15 суудал аваад байна. Харин ардчилагчид 19 мандаттайгаар багахан давуутай явна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Конгрессийн доод танхимын сонгуульд бүгд найрамдахчууд 15 суудал аваад байна
АНУ-ын Конгрессийн доод танхимын сонгуульд бүгд найрамдахчууд 15 суудал аваад байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессийн доод танхимын сонгуульд бүгд найрамдахчууд 15 суудал аваад байна. Харин ардчилагчид 19 мандаттайгаар багахан давуутай явна.

Сонгуулийн хэсгүүдээс саналаа өгөөд гарч байгаа иргэдээс авсан товч асуулга болон санал хураалтын урьдчилсан дүнд тулгуурлан "Си-Эн-Эн" телевиз энэ тухай мэдээллээ.

Одоогийн байдлаар Кентукки, Индиана, Жоржия, Өмнөд Каролина, Вермонт, Виржини, Охайо, Умард Каролин, Баруун Виржини зэрэг муж улсуудад санал авах цаг дуусч сонгуулийн хэсгүүд хаагдаад байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар АНУ-ын Ардчилсан нам Конгресс дахь төлөөлөгчдийн танхимыг бүгд найрамдахчууд хяналтандаа авч чадах эсэх нь гол анхаарал татаж байгаа юм.

Сонгуулиас өмнө бүгд найрамдахчууд болон ардчилагчдын харьцаа 236 ба 193 байсан. Өөр зургаан суудал эзгүй байсан юм. Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд намууд хамгийн багадаа 218 мандат авах ёстой. Ардчилагчдад үүний тулд 23 мандат дутуу юм.

АНУ-д өнөөдөр Конгрессийн 100 сенатчийн 35-ыг, муж улсууд болон нутаг дэвсгэрүүдийн 39 захирагчийг, түүнчлэн мужуудын хууль тогтоох хурлын 6073 гишүүн, шүүхийн шүүгч нар болон сургуулийн тойргуудын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож байна.

Хуваалцах