Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг "Рособоронэкспорт"-той хамтран ажиллахыг хориглолоо

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг ОХУ-ын Рособоронэкспорттой хамтран ажиллахыг хориглосон байна. Энэхүү баримт бичгийг дэмжиж доод танхимын 371 гишүүн санал өгсөн бол 48 нь л эсэргүүцжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг "Рособоронэкспорт"-той хамтран ажиллахыг хориглолоо
АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг "Рособоронэкспорт"-той хамтран ажиллахыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг ОХУ-ын Рособоронэкспорттой хамтран ажиллахыг хориглосон байна. Энэхүү баримт бичгийг дэмжиж доод танхимын 371 гишүүн санал өгсөн бол 48 нь л эсэргүүцжээ.

Энэ дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам Рособоронэкспорт болон охин компаниудтай харилцан ойлголцлын тунхаг бичиг болоод худалдааны бүх төрлийн гэрээ байгуулах эрхгүй болоод байна. Гэхдээ ОХУ-ын тус компанитай хамтран ажиллах нь АНУ-ын аюулгүй байдалд онцгой чухал гэж Төрийн нарийн бичгийн дарга болоод Үндэсний тагнуулын газрын захиралтай хэлэлцэн зөвшилцөж шийдвэрлэсэн тохиолдолд Пентагоны тэргүүн энэ журмыг хүчингүй болгох боломжтой юм байна.

Гэхдээ үүний тулд Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооноос бас дэмжлэг авах шаардлагатай болох юм байна. Оросын Рособоронэкспорт болон охин компаниуд нь Сирийн Засгийн газар байлдааны техникүүд нийлүүлдэг, Оросын зэвсэгт хүчин Крымд байрлаж байгаа, Оросын тусгайгийнхан Украины нутаг дэвсгэрт ажилладаг зэрэг шалтгаанаар ийнхүү тус компанийн Америкийн Батлан хамгаалах яамтай хамтран ажиллахыг нь хориглоод байгаа юм.

Хуваалцах